Sunday, November 23, 2008

Бэлгийн замын халдвар авсан байж болзошгүй тохиолдолд


Ямар нэг байдлаар санамсаргүйгээр тохиолдлын бэлгийн харьцаанд орж, улмаар бэлгийн замын ямар нэг халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрвэл архагшаагүй үед нь дараахь эмчилгээг хийж болох юм.
1.Септрин буюу актримыг хоёр ширхгээр 12 цагаар 3 хоног ууна.
2.Нитрофурантоиныг 100 мг-аар 12 цагаар 3 хоног ууна. Энэ нь бие махбодийг нянгаас цэвэрлэх ариутгах зорилготой гэж ойлгож болно. Дараа нь зовиур шаналгаа шинж тэмдэг үргэлжлээд байвал квинолой буюу цифрофлоксациныг 500 мг-аар 12 цагаар 3 хоног ууна. Үргэлжлүүлээд доксациклиныг 500 мг-аар 12 цагаар өдөрт 3 удаа ууна. Доксациллин олдохгүй бол тетрациклин байж болно. Хамгийн гол нь дээрх нянгийн эсрэг эмүүдийг гурав гурав хоногоос илүү олон хоногоор ууж болохгүй.
3.Жирэмрэн эмэгтэйчүүдэд зориулагдсан схем юм. Би жирэмсэн гэвч доошоо юм гарч байна, ямар эм уувал урагт хоргүй болов уу гэсэн асуулт гардаг. Амоксациллин юм уу цефалексиныг 250-500 мг-аар 8 цагаар 3 хоног уухад жирэмсэн эхийн урагт хоргүй. Эдгээр эмчилгээнүүд нь шээс бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх бие махбодийг иянгаас цэвэршүүлэх ач холбогдолтой байна.

Анхаар: сайтан дээрх мэдээлэл, нийтлэлүүд нь зөвхөн танин мэдэхүйд зориулсан тул ямарч тохиолдолд эмчид үзүүлэлгүйгээр өөрийгөө дур мэдэн оношлох, эмчлэх зэрэг зорилгоор ашиглахыг хориглоно. Өвчний оношийг тогтоох, эмчилгээ заах эрх зөвхөн мэргэжлийг нь эзэмшиж эрхийг нь авсан эмч нарт байдаг.

No comments: