Sunday, November 23, 2008

Антибиотикийг их усаар даруулж уух хэрэгтэй


Манайхан ханиад хүрмэгц шууд л антибиотик уудаг. Тэгвэл антибиотик нь зөвхөн бактери дарах л үйлчилгээтэй. Ханиад, хамар хоолойн өвчин нь вирусын гаралтай. Тийм болохоор антибиотик хэрэглээд ямар ч үр дүнгүй. Антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэвэл арьсанд цочрол өгч, нүүрэнд тууралт, батга гарах шалтгаан болдог. Ялангуяа ампиллицин, амоксициллин зэрэг пенициллины төрлийн витаминууд псориаз, батга, дерматит зэрэг арьсны өвчин үүсгэх өндөр магадлалтай. Хэрэв антибиотик хэрэглэснээс хойш танд арьсныцочрол өгвөл даруй зогсоо.

Антибиотикийг хэрэглэх олон курсээр хэрэглэх тусам сөрөг асуудал үүсдэг. Түүний сөрөг үр дагавар бүр 2-3 долоо хоногийн дараа ч илэрнэ. Антибиотикийг мөөгөнцөр, трихомониаз зэрэг бэлгийн замын өвчинд хэрэглэх нь өвчнийг улам архагшуулах, далд хэлбэрт оруулдаг. Тиймээс антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэ. Нэгэнт эмчилгээ эхэлсэн бол таслах хэрэггүй. Энэ үед их хэмжээний усаар даруулах буюу ус уух нь түүний хордлогын үйлчилгээг сааруулдаг.

No comments: